Asiatel - VoIP and Internet

ADSL-н тохиргоо

Хэвлэх

ADSL модемыг компьютерт хэрхэн холбох вэ?


ADSL холболтоор интернэтийн сүлжээг холбохын тулд дараах техникийн холболтыг хийх ёстой.Холболт дараах хэлбэртэй байна.
Cплитер (Splitter)-ийн line портонд утасны шугам , phone портонд телефон утасны аппарат, dsl портонд ADSL модемоо тус бүр утасны кабель ашиглан холбоно.
ADSL модемын DC15V портонд тэжээл, power нь модемыг асааж унтраана, ethernet портноос кабелиар компьютерт сүлжээний картанд холбож болохоос гадна usb портноос компьютерийн usb портонд холбож болно. Adsl портонд splitter -ээс ирэх кабель тус бүр холбогдоно.









Windows XP-д ADSL холболтыг хэрхэн үүсгэх вэ?

Олонх хэрэглэгчид үйлдлийн системээ шинээр суулгасны дараа Азиател компани руу утасдаж холболтоо шинээр үүсгүүлэхийг хүсдэг. Гэвч үүнийг хийхэд хэрэглэгч заавал инженер байх шаардлагагүй юм. Та дараах зааврын дагуу оролдоод үзнэ үү.

(Энэ заавар нь зөвхөн Windows XP хувилбарынх.)
Эхлээд Start ---> Settings ---> Network connections дээр хулганы баруун товчийг дарж Open гэснийг сонгоно. Ингэхэд Network Connections цонх нээгдэнэ.
 


File
цэс рүү орж New connection... гэснийг дарна. Ингэхэд New Connection Wizard гэсэн цонх нээгдэнэ.







Welcome to the New Connection Wizard
гэж гарч ирэхэд Next товчийг дарна.







Connect to the Internet
гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.







Set up my connection manually
гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.







Connect using a broadband connection that requires a user name and password
гэсэн сонголборыг сонгоод Next товчийг дарна.







ISP Name
гэсэн талбарт Asiatel_ADSL гэж бичих буюу та энэхүү холболтоо юу гэж нэрлэхийг хүснэ түүнийгээ бичээд Next товчийг дар.








User Name
талбарт холбогдох хэрэглэгчийн нэрээ бич. Хэрэв мэдэхгүй байвал таны “Азиател” ХХК-тай байгуулсан гэрээний маягтын USER ID: гэсэн талбарт бичигдсэн байгаа.
Password талбарт нууц үгээ бичнэ. Хэрэв санахгүй байвал “Азиател” ХХК дээр бичиг баримттайгаа биеэр ирж шинээр үүсгүүлэх боломжтой.
Confirm password талбарт нууц үгээ дахин оруулна.
Мөн та энэ холболтоор байнга интернэтэд холбогдож байхыг хүсвэл Make this the default Internet connection гэснийг сонговол зүгээр. Одоо Next товчийг дар.







Хэрэв desktop дээрээ энэ холболтын дөтзамыг гаргахыг хүсвэл Add a shortcut to this connection to my desktop гэснийг сонго. Холбогдох хэрэг гарах болгонд Start ---> Settings ---> Network connections гэх мэтээр олон үйлдэл хийж байхгүй тулд үүнийг сонгосон нь дээр. Сонголтоо хийсэн бол Finish товчийг дар.







Холбогдох бүртээ нэр нууц үгээ бичиж ядаргаа болохгүй тулд Save this user name and password for the following users сонголтыг тэмдэглэхийг зөвлөе. Хэрэв Windows XP-д танаас өөр хүн нэрээрээ орж ашигладаг бөгөөд түүнд энэ холболтын нэр нууц үгийг ашиглуулахгүй харамч зан гаргахыг хүсвэл Me only гэсэн сонголборыг, харин windows-т ордог хүн бүр энэ холболтын нэр нууц үгийг ашиглаж болно гэж үзвэл Anyone who uses this computer гэсэн сонголборыг сонгоод Connect товчийг дарснаар холбогдоно.

(Ихэнх хэрэглэгчид интернэтийн толгой компьютер гэсэн тусдаа компьютер гаргасан байдаг бөгөөд та тийм компьютерт холболт үүсгэж байгаа бол Anyone who uses this computer гэснийг нь сонгоорой)


Хэрэв ямар нэг асуудал гараад холболтоо үүсгэж чадаагүй бол Азиател компанийн 319578 дугаарын утас руу ажлын өдрүүдэд 9-18 цагийн хооронд залгаж зөвлөгөө авч болно.