Asiatel - VoIP and Internet

Hello! DSL

Хэвлэх
Өндөр хурдны интернэтийн Hello! DSL үйлчилгээ нь суурин утасны кабель ашиглан компьютерийн өгөгдөл (текст, зураг, видео гэх мэт) болон хүний яриаг зэрэг дамжуулах боломжийг олгодог ADSL2+ технологи ашигладаг. Та Hello! DSL үйлчилгээг авснаар Dial-up буюу модем ашиглан холбогддог үйлчилгээнээс 400 дахин хурдтайгаар интернэтэд холбогдох боломжтой. Мөн телефон утсаа давхар ашиглах боломжтой бөгөөд таны утасан дээр нэмэлт төлбөр гарахгүй юм.

Давуу тал

  • Хямд үнэтэй
  • Өндөр хурдтай
  • Телефон утсаа давхар ашиглана
  • Телефон утасны нэмэлт төлбөр төлөхгүй
  • Цагийн хязгааргүй
  • Мэдээлэл татах хязгааргүй
  • Монгол дотроо 24 цагийн турш хурд хязгааргүй
  • Гадаадын уруу 00-07 цагийн хооронд хурд хязгааргүй

Хамрах хүрээ

Улаанбаатар хотын 30, 31, 32, 33, 34, 35, 36, 45, 46, 48, 63, 68 дугааруудаар эхэлсэн суурин утастай хэрэглэгчид Hello! DSL үйлчилгээг авах боломжтой.

Тавигдах шаардлага

  • Сүлжээний карт болон CD ROM-той компьютер
  • ADSL модем, Сплитер
  • Дохиолол, дотуур холбоонд холбогдоогүй утас шугам
  • Утасны шугамын техникийн үзүүлэлт сайтай

Үнэ тариф

Бид хэрэглэгч та бүхэнд үнийн уян хатан бодол баримталдаг бөгөөд хэрвээ та төлбөрөө бөөнөөр төлбөл сараас хамаарч доорх хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой.
Төрөл STARTER STANDARD PLUS EXTREME
Хурд 600kbps 1Mbps 2Mbps 3Mbps
Эрхийн хураамж 0 ₮
Сарын төлбөр 18 900 ₮ 26 900 ₮ 42 900 ₮ 67 900 ₮
3 сараар 12% хөнгөлөлт
6 сараар 15% хөнгөлөлт
9 сараар 20% хөнгөлөлт
12 сараар 25% хөнгөлөлт

Хэрэглэгч болох

Та хэрвээ интернэтийн Hello! DSL үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсвэл манай "Азиател" ХХК-н байранд дараах бичиг баримттайгаа ирнэ үү.
1. Хувь хүн:
Иргэний үнэмлэхтэйгээ
2. Албан байгууллага:
Байгууллагын гэрчилгээ, нотариатаар батлуулсан хувилбарын хамт.

 
Бид дээрх баримтыг болон төлбөрийн баримтыг үндэслэн таньтай гэрээ байгуулж, телефон утасны шугам нь үйлчилгээнд тохирох эсэхийг шалгаад 3-5 хоногийн дотор интернэтийн холболтыг хийж өгнө.
 
Утасгүй ADSL2+ модем/рүтер
ADSL2+ модем/рүтер
ADSL2+ модем